Судалгаа

Бидний тухай

Өртөө Судалгаа нь дэлхийн шинжлэх ухааны шинэ судалгааг монгол эрдэмтэн судлаач, шинжлэх ухаан сонирхогч уншигчдад монгол хэлээр хүргэдэг. Энэ бол Өртөө мэдээний сайтын шинжлэх ухааны хэсэг.

Юуг нийтэлдэг вэ

Зөвхөн нээлттэй хандалттай, Creative Commons Attribution (CC BY) эсвэл CC0 лицензтэй, рецензтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийг сонгоно. Одоогоор PLOS сэтгүүлүүдээс (PLOS One, PLOS Biology, PLOS Medicine, PLOS Climate гэх мэт) авч байна. Лицензийг өгүүлэл бүрийн эх файлаас шалгаж, нөхцөл хангаагүйг нийтлэхгүй.

Хэрхэн бичдэг вэ

Өгүүлэл бүрийг бүтнээр нь орчуулахгүй. Хураангуй болон үндсэн бичвэрийг уншиж, тогтсон бүтцээр тайлбарлан бичнэ: юу олж мэдсэн, хэрхэн судалсан, яагаад чухал, ямар хязгаарлалттай. Тоо, нэр томьёо, дүгнэлтийг эх бичвэрт байгаа хэмжээгээр нь, нэмж хасалгүй өгнө. Судлаачдын болгоомжтой хэллэгийг («магадгүй», «холбоотой») батлагдсан баримт болгож хувиргахгүй.

Монгол тайлбарыг хиймэл оюуны тусламжтай бэлтгэж, тоо, нэр, ишлэлийг эх бичвэртэй автоматаар тулгаж шалгадаг. Алдаа олбол contact@urtuu.news хаягаар мэдэгдэнэ үү.

Лиценз ба эх сурвалж

Тайлбар бүрийн доор эх өгүүллийн зохиогч, сэтгүүл, DOI холбоос, лицензийг бүрэн заана. Монгол тайлбар нь эх өгүүллийг өөрчлөн боловсруулсан бүтээл бөгөөд зохиогчид болон сэтгүүл үүнийг баталгаажуулаагүй. Нарийвчилсан мэдээлэл, зураг, хүснэгт, ишлэлийг эх өгүүллээс уншина уу.